Марк Мэнсон “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номын сэтгэгдэл

“The Subtle Art of Not Giving a F*ck” хэмээх нэртэй ном гэжуугаа.

Нэг танил ах маань бусдаас харамлан байж, нууж уншдаг блог оо надтай хуваалцсан нь Марк Мэнсон байжээ. Тэрээр ерөнхийдөө дараах дөрвөн төрлийн сэдвүүдээр нийтлэлээ бичдэг.



Membership болвол арай илүү сургалт, зөвлөгөө авах боломжтой байдаг юм билээ. Бүр Видео колл хийж болдог юм шиг байгаан ххэ.

Хүн л юм хойно, бусдаас дутахааргүй сайхан амьдрахыг хүсдэг билээ.

 Гэвч энэ өгүүлбэр өөрөө их алдаатай өгүүлбэр болж таарсан..

"Бусдаас дутуугүй амьдрах"

Надаас бусад нь iphone 7-той болоодох лоо, би тэгсэн юу вээ, ёооо.
Надаас бусад нь үерхэж, бариад л гоё юм аа. Бүгдээрээ гэр бүлтэй болчихлоо, аахх.. Хурдхан шиг хүнтэй суух юмсан.
Хүмүүс ч сайхан юм өө, элбэг хангалуун, тарган цатгалан. Юу хүссэнээ өмсөж, зүүгээд л ..

Бусадтай амьдралаа харьцуулан, яаран дүгнэлт хийх бүртээ бид, өөрийнхөө амьдралыг, өөрийгөө, өөртөө оноогдсон цаг хугацаа, боломжийг үгүйсгэж байдаг.
Үнэндээ, чиний амьдрал хэзээ нэгэн цагт дуусгавар болоход, үсрээд нэг хэдхэн хоног хайртай дотны хүмүүс чинь чиний араас гашуудвал гашуудна. Тэгээд нар манддагаараа мандаж, сар туяардагаараа туяараад л, чамайг ер амьдарч байгаагүй юм шигээр амьдрал үргэлжлэх л болно. Өөр яахсан ч билээ дээ. Өдөрт хэдэн саяаараа хүүхдүүд төрж, хэдэн саяараа хүмүүс үхэж байна. Тэр дунд, чи, бид энэ цаг хугацаанд, яг юу хийж бүтээх гэж амьдарч байгаа нь туйлын сонин.
Энэ утгаараа л ямар нэг зорилго, тэмүүлэл, утга учир, хүсэл, мөрөөдөл гэж зүйлс бий болж эхлэнэ дээ. Заримдаа эцэг эх, эргэн тойрныхон, далдыг үзэж хардаг хүмүүс, хүрэх цэгийг тань урьдчилан хэлж өгнө. Зарим тохиолдолд, зөрүүд зан, тэнэг зориг гаргаж, өөрийгөө олохын төлөө шаргуу тэмцэх болно. Аль замыг нь туулсан ч, өөдрөгөөр бодоход 80н жилийн дараа, бидний бие махбод цөм, энэ дэлхийн хаа нэгтээ уусан, шингэж байх нь үнэн билээ.
Тэгэхээр бидэнд, бүгдэнд нь амьдрах, алив зүйлийг хийж бүтээж болох ижилхэн боломж байгаа учраас, магад би энд хоббигоороо энэ нийтлэлийг бичиж, та ийшээ далийж орж ирсэн байх нь ээ. Ингээд бодохоор амьдралаа хайрламаар санагдаж байгаа биз? /заавал тэгэх ч албагүй л дээ/

Ямартай ч буцаад номын сэтгэгдэл рүүгээ шумбахад байнаа, энэ хэсэгхэн хугацаанд хэрхэн өөрийнхөө амьдралыг, арай илүү бодит үнэнд ойрхоноор, арай бодит үнэлэмжээр өөрийгөө болон бусдыг үнэлэх вэ гэдэгт тань Марк Мэнсоны амьдралынх нь туршлагаас бүтсэн, энэ ном танд туслаж магадгүй шүү.
Уг нь ориг хэлээрээ, fuck, shit, гэх мэт ёс бус хэллэгтэй цөөнгүй таарах юм билээ. Цагаа олсон тун аятайхан маазраа нь, таны доошоо гурвалжилсан сериус хөмсөгийг тэнийлгээд авна гээч хэхэ. Марк Мэнсоны энэ онцлог их таалагдсан. Заримдаа, хатуу үзэл баримтлал, дэг жаягаар дарагдсан өдөр хоногуудад, өөрийгөө ч хүртэл шоолоод авах сэтгэлийн тэнкээ бидэнд их хэрэгтэй шүү.

Жишээлбэл : 11р ангид байх үе юм даа, нэг удаа манай хоёр найз, бид гурвыг, гэрийнх нь ойролцоо нэг гаж донтон хөөж, тууж айлгасан түүхтэй. Нөгөө юм аа гаргачихаад, бид нарыг орилохоор кайф авдаг гар л байсан юм шиг байгаа юм. /жоохон аймар түүх л дээ/ . Гэхдээ бид 3 гүйсээр нэг нэгнийхээ гэрт ороод, бөөн уур бухимдал болоод, нервтээд сууж байлаа л даа. Тэгсэн манай найз: — тэр нэг юм нь жижигхэн юм билээ л дээ, чааваас гэсэн чинь, бид гурав писхийтэл инээлдээд, өөрсдийгөө орилж гүйснээ яриж дахиад баахан инээж билээ.

Тэр тохиолдолоос хойш, бид цаашдаа нарийнхан гудмыг тойрч гардаг сэрэмжтэй болсон нь мэдээж. Тэрхэн үеийн маазрал, бид гурвын айдсыг хөнгөлөөд авсан. Мэдээж энэ байтугай эвгүй, хүсэмгүй, санамгүй үйл явдал, учралтай амьдралд цөөнгүй тааралдах биз ээ. Гэхдээ зовсон ч, жаргасан ч нэг л өдөр гэдэг шиг, амьдрал үргэлжлэнэ шүү дээ. Тэдгээр мөчүүдэд, өнөө өөрсдөө бүтээсэн зорилго, тэмүүлэл, мөрөөдөл л биднийг сэнхрүүлж босгоно.
Уйтгар гуниг, цөхрөл бачимдал, бүтэлгүйтэл, урам хугаралт — бидний сөрөг гэж томъёолсон бүхэн бүгд л зайлшгүй. Түүнтэй ижил, хайрлаж дурлах, баярлан хөөрөх, утга учирт тэмүүлэх, сайн сайхан амьдрахыг хүсэх хүсэл ч мөн л зайлшгүй билээ. Марк Мэнсон- өөрийнхөө дурсамж, бодол эргэцүүллүүдээрээ дамжуулж, таныг — муу сайн, алдаа дутагдалтай өөрийгөө байгаа чигээр нь ойлгох, цаашаа амьдралаа арай илүү зоригтойгоор туулахад урам өгч чадна гэж би лав хэлнэ ээ.

Бодож, тунгааж дуусаагүй ч, амьдрал дээрээ нотлож эхлээгүй байгаа ч, энэ ном надад — үргэлж зугтааж явдаг, болчимгүй , болдоггүй зан, хандлагыг маань хүлээн зөвшөөрүүлж, хүлээж авахад минь тусалсан шүү хэхэ. Гэхдээ хувь хүний хөгжлийн категорийн ном гэдэг утгаараа, зөвхөн өөрийнхөө амьдрал дээр тулгуурлаж, өөрийгөө өөрчилж авахын тулд уншмаар юм билээ. Тэрнээс аан хүмүүс угаасаа ийм шдээ гэж шүүмжлэх ер илүүц болов уу даа.
Худал гэдэг эхэндээ баярлуулах ч дараа дандаа зовооно. Үнэн гэдэг эхэндээ зовоож болох ч дараа дандаа баярлуулна гэсэн үг бий.

Хайртай дотны хүмүүс маань бидний урмыг бодож, байгаа бүх л магтаалаараа урамшуулдаг бол, Марк Мэнсон бидний хайртай хүмүүсийн хэлж зүрхэлдэггүй, таагүй үнэнг дуулгаж, чихэн дээр ургасан цэцгүүдийг таслаж дөнгөнө. Гэхдээ эцэстээ үнэнтэйгээ л үлдэж, амьдралаа илүү бодитоор харах нь л сайхан юм даа :)

Comments

Popular Posts